|Friday, October 24, 2014
Энд: Home » Мэдээ мэдээлэл
  • Биднийг дагаарай

Мэдээ мэдээлэл

Танилцуулга

Mонголын Хүний Нөөцийн Менежментийн холбоо нь хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн санаачлагаар хүний нөөцийн менежментийн орчин үеийн туршлагыг нэвтрүүлж, үндэсний шинэ үеийн хүний нөөцийн менежерүүдийг бэлтгэх, тэдний мэргэжлийн түвшин, ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн өргөн сүлжээг бий болгохын тулд 2004 онд үүсгэн байгуулагдсан билээ. Үндсэн үйл ажиллагаа нь Ажил зуучлал, Сургалт, Зөвлөгөө, Хүний нөөцийн судалгаанд чиглэгддэг.

Бидний зорилго:

Хүний нөөцийн менежментийн мэдлэг туршлагыг нэвтрүүлж, үндэсний шинэ үеийн хүний нөөцийн менежерүүдийг бэлтгэх, тэдний мэргэжлийн түвшин ур чадварыг дээшлүүлэх замаар улс орныхоо хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэхэд оршино.

Манай уриа:

ХҮНИЙ НӨӨЦ – ХӨГЖЛИЙН СУУРЬ

Үйл ажиллагааны зарчим:

Манлайлагч Сэтгэгч Шинэчлэгч Бүтээлч идэвх Хөдөлгөгч хүч Мэдлэгийг дээдлэгч Хамтрагч түнш

Манай Холбоо байгуулагдсанаасаа хойш дараах үйл ажиллагааг явуулаад байна. Үүнд:

•    2005 оноос “Хүний нөөцийн менежрүүдэд сертификат олгох 1 сарын сургалт”-ыг зохион байгуулж эхэлсэн

•    ТОП компаниудын хүний нөөцийн менежерүүдийн уулзалтыг зохион байгуулсан

•    Германы Люнебургийн их сургуулийн доктор, проффессор багш нарын лекцийг зохион байгуулж гишүүдээ   үнэгүй оролцуулсан.
•    Хүний нөөцийн мэргэжилтнүүд болон энэ чиглэлийг сонирхдог хүмүүст зориулж мэргэжлийн “Хүний нөөц” сэтгүүлийг эрхлэн гаргасан.
•    2006 онд дэлхийн хүний нөөцийн менежментийн холбооны 11-р их хуралд төлөөлөгчөөр оролцсон
•    Америк-Монголын хамтарсан Сантис боловсролын төвтэй хамтран англи хэлтэй чадварлаг мэргэжилтнүүдийг шаардлагатай ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулдаг


•    30 гаруй компанид мэргэжлийн зөвлөгөө өгч, хүний нөөцийн иж бүрэн судалгаа хийсэн

•    Байгууллагын захиалгаар ажлын шинжилгээ, ажлын байрны тодорхойлолт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, байгууллагын соёлын судалгаа хийсэн

•    2009 оноос ОУХБ-ын “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” сургалтыг бизнес эрхлэгч болон шинээр бизнес  эрхлэх сонирхолтой иргэдэд зохион байгуулж 200 гаруй хүнийг сургаад байна.

•    2009 оны жилийн эцсийн байдлаар “ажилгүйдлийн шалтгааныг тодруулах тандах судалгаа явуулсан

•    Нийтийг хамарсан ажил зохион байгуулж өрхийн орлого багатай ажилгүй 200 гаруй иргэдийг түр ажлын байраар хангасан

•   Ажилгүй мэргэжилгүй иргэдэд “Шинэ эхлэл” мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 500 гаруй хүнийг хамруулсан

•    “Сургалт 2010″ үзэсгэлэн яармагийг Гадаад Хэлний Сургалтын Төвүүдийн Холбоо, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газар, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Хөгжил Нэгдсэн Холбоо, Мэргэжлийн Сургалтыг Дэмжих Холбоодтой хамтран 2010 оны 3 сарын 19, 20-ны өдрүүдэд Шинжлэх Ухаан, Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркийн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгууллаа.

•    Гишүүдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

Copy Protected by Chetans WP-Copyprotect.